Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүний хөгжил хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн ажилтай танилцав.

2015-03-30

     Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо аймгиийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 03 дугаар сарын 25-ны өдөр Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилтай танилцаж зөвлөмж өгч ажиллалаа.
     Хуралд тус хорооны дарга Х.Батбаяр, гишүүн Б.Эрдэнэтулга, төлөөлөгч О.Цолмон, Г.Гантулга, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн болон тус хэлтсийн нийт албан хаагчид оролцож өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон тулгамдсан асуудлын талаар хорооны гишүүдэд танилцууллаа
     Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга, гишүүдээс Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ш.Оюунсүрэнд тавьсан саналуудыг байгууллагынхаа цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж, үүрэг чиглэлийн дагуу хийсэн ажлын талаарх мэдээллийг тус хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мэдээг бэлтгэсэн: Э.Золзаяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%