Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

2015-03-31

     Орон нутгийн Төлөөлөл бүхий баг ажиллуулж, төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх талаар эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх бэлтгэл ажлыг орон нутгийн оролцоотойгоор хэрэгжүүлэх зорилгоор хийсэн уг сургалт, хэлэлцүүлгийг УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр” сангийн суурин Төлөөлөгчийн газар, Монголын нутгийн удирдлагын холбоо (МНУХ) хамтран 2015 оны 3-р сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

     Сургалт, хэлэлцүүлэгт 20 аймаг, 3 дүүрэг, Философи созиологийн хүрээлэнгийн “Нутгийн удирдлагын эрх зүйн байдал” сэдвээр судалгаа хийж буй судлаачид, Батлан хамгаалах Их сургуулийн багш зэрэг 31 хүн оролцлоо. Сургалтыг УИХ-ын гишүүн, МНУХ-ны Тэргүүн Су. Батболд, УИХ-ын гишүүн Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Н. Батцэрэг, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын ахлах референт Л. Зоригтбаатар, Сангийн яамны С.Эрдэмчимэг, Төрийн албаны Зөвлөлийн ажлын албаны дарга С. Цэдэндамба, Доктор профессор А.Цанжид, Холбооны дэд Тэргүүн Г.Маналжав нар заав.
     Үндсэн хууль, ЗЗНДН түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл санал боловсруулах ажлын хэсгийг МНУХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ахлах болов.
     Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай, Төрийн албаны тухай, Сонгуулийн хуулийн тухай төсөл санал боловсруулах ажлын хэсгийг МНУХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л. Батчулуун ахлав.
     Сургалтын эцэст Су. Батолд, П.Зоригтбаатар, Г.Маналжав нар байлцан хэлэлцүүлэг хийв. Сургалтанд оролцогсод энэ оны VI сарын эхний 15 хоногт багтаан цугларч төслөө танилцуулах Их Хурлын зарим гишүүдтэй уулзахаар тогтов.
" ...Нутгийн удирдлагын эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийх нь зүйтэй..."
Энэхүү сургалт хэлэлцүүлэг нь:
1. Нутгийн удирдлагын эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийх нь зүйтэй гэдгээ тогтов.
2. Үндсэн хуулийн одоогийн хүрээнд хийхээр тогтов.
3. Монгол улсын ЗЗНДН түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, ИТХ-ын сонгох сонгуулийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтон, төсөл саналаа боловсруулахаар ажлын хэсгийг байгуулав.
4. Хууль эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх талаар УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын ХЭГ-ын ажилтнуудтай уулзаж санал бодлоо солилцох зэрэг олон ач холбогдолтой болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%