Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг товлов

2015-04-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 01-ний өдөр хуралдав. Хуралд Хурлын дарга Р.Зоригтбаатар, Тэргүүлэгч С.Мөнгөнбат, Ж.Гантулга, Ц.Баярцогт, Д.Шинэбаяр, М.Бас-Эрдэнэ нар оролцлоо. Энэ удаагийн хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлах тухай хэлэлцлээ. Учир нь Монгол улсын Ерөнхий сайдын 2015.03.27-ны өдрийн захирамжаар аймгийн Засаг дарга С.Ганбатыг үүрэгт ажлаас нь огцруулаад байгаа. Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Улс орны өмнө тулгач буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажлыг төр засгийн бүх түвшинд хамтран шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай учир аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг зохих журмын дагуу тодруулж, саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх" тухай албан тоотыг аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарт ирүүлсэн. Энэ дагуу хуралдааныг 4-р сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнуулах тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%