Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханд нийгэмд үйлчлэх 100 гаруй Төрийн бус байгууллага байдаг

2015-04-14

Дархан-Уул аймагт 100 гаруй нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй байдаг гэдгийг тухай аймгийн ЗДТГ-т болсон Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Эдгээрээс 60 гаруй ТББ нь ИНБ-ын Нэгдсэн зөвлөлийн гишүүн болж батламж авчээ. Энэ оны хоёрдугаар сард аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах хоёр талын гэрээ байгуулж 2015 оныг “Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулж зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, ХБИ-ийн нийгмийн халамжийн зэрэг олон чиглэлийн ИНБ-ууд оролцож тус бүрийнхээ тулгамдсан асуудал, дэвшүүлсэн  зорилтуудаа тодотгож хэлэлцэв.

ИНБ-тай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу шат шатны Засаг дарга нар хамтран ажиллах тухай заасан. Аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төрийн сангуудын зарцуулалтад ТББ, ИНБ-уудыг хяналт тавьж мониторинг хийж гарсан зөвлөмжийг Засаг дарга хэрэгжүүлж ажиллах ёстой гэсэн чиглэл байдаг. Хамгийн гол чиглэл болох төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлж нийгэмд тустай харилцан ашигтай үр дүнтэй ажил явуулах чиглэлээ барьж эрүүл мэнд байгаль орчны асуудлуудын жагсаалт гаргаж гэрээгээр гүйцэтгэх ажлууд хийгдэнэ. Энэ онд ИННЗ-д 15 сая төгрөгийн санхүүжилттэй ажил, үйлчилгээ төр хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хийгдэхээр төсөвлөгдсөн” байна.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%