Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр Тэргүүлэгчид хуралдана

2015-04-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр 14:00 цагт Тэргүүлэгчдийн танхимд хуралдана. Хурлаар:

1.Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:

1.1. Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай.
1.2. Нэрэмжит болгох тухай. /Хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, 20 дугаар зууны манлай хилчин, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн/
1.3. Аймаг, бүс, улсын хэмжээнд 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулагдах ажлын мэдээлэл.
1.4. Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 4 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл.
1.5.Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн загварыг хэлэлцэж, батлах тухай.
1.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцуулах тухай

2. Хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:
2.1. Дорнод аймгийн Бэлгийн замын халдварт өвчлөлийн байдал, 2014 онд хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний тухай.

3.Орон нутгийн өмчийн албаны ажлын хүрээнд:
3.1.Хөрөнгө ашиглалтаас хасч, үнэ тогтоож худалдах тухай./аймгийн Цагдаагийн газар, Халхгол, Чойбалсан сум/
3.2.Тээврийн хэрэгслийг дуудлагаар худалдах тухай. /Аймгийн Цагдаагийн газар, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, Чойбалсан сумын ЗДТГ-ын автомашин/
3.3. Тээвэр авто замын газрын хөрөнгө шилжүүлэх тухай.
3.4. Аймгийн Музейн барилгыг ашиглалтаас хасах тухай
3.5. Жуковын музейн барилгын тухай
3.6.ОНӨА-ны байрыг гэрээгээр эзэмшүүлэх тухай./38 дугаар байрны 16 тоотыг Цагдаагийн газарт эзэмшүүлэх/
3.7.Төмөр замын 1,9 км дулааны шугамын талаарх мэдээлэл
3.8. Хөрөнгө шилжүүлэх тухай /МХГ-аас Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох хөрөнгийг шилжүүлэх/

тус тус хэлэлцэнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%