Тэргүүлэгчид Дархан хотын статусыг эргэж сэргээх тухай иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах журам болон ажлын хэсэг байгуулах талаар нухацтай ярилцаж байна. Ажлын хэсгийн бүрэлдхүүнийг 5 гишүүнтэйгээр баталсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд бүх нийтийн санал авах ажлыг өрнүүлэхээр болж батлав.
Дархан уул аймгийн улсын зэрэглэлтэй хот болгох талаар судалгаа, шинжилгээний ажлууд үндсэндээ дууссан ба бүх нийтийн санал асуулга явуулж иргэд, олон нийтийн санал дүгнэлтийг нэгтгэх аж.