Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2015-04-16

     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнгөрөгч лхагва гарагт хуралдлаа. Хурлын дарга Р.Зоригтбаатар, Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар, М.Бас-Эрдэнэ, Б.Буяндэлгэр, Г.Болдбаатар, С.Мөнгөнбат, Ц.Баярцогт, Ж.Гантулга нарын 72.7 хувийн ирцтэй хурал эхлэв.

Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд, Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай хэлэлцэж, дэмжин МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Хууль зүйн ухааны доктор, Дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн Нэрэмжит болгох тухай хэлэлцэн дэмжиж, 11 дүгээр хуралдаанаар оруулах тогтлоо.

Мөн аймаг, бүс, улсын хэмжээнд 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулагдах ажлын мэдээлэл, Худалдан авах ажиллагааны албаны 4 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудалтай тус тус танилцлаа.

Манай аймгийн хувьд анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг нь бэлгийн замын халдварт өвчин болоод байгаа. Иймээс аймгийн Бэлгийн замын халдварт өвчлөлийн байдал, 2014 онд хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээг хэлэлцэв.

Мөн Орон нутгийн өмчийн албаны ажлын хүрээнд 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%