Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс хамтарч “Интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарах асуудал” сэдэвт сургалт Цагдаагийн газрын сургалтын танхимд боллоо.
Сургалтад тус аймгийн төрийн болон
ТББ-уудын төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо. Энэ удаагийн сургалт нь Монгол
улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоол, “Цахим тоглоомын
газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах, өсвөр
үе, хүүхэд залуучууд болон зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг эрсдлээс
хамгаалан хөгжүүлж төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо гэж
оролцогчид нь үнэллээ. Мөн энэ чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлдэг аж
ахуйн нэгж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгоход сургалтын зорилго
чиглэсэн байна.