Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн үйлчилгээнийхэн дохионы хэлийг судлав

2015-05-03

     Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Дохионы хэлний гурван шаттай сургалт”-ын эхний шатны сургалт зохион байгуулж хийлээ.

     Сургалтад аймгийн НХҮХ-ээс 10, аймгийн Эрүүл мэндийн газраас 10 ажилтан албан хаагч оролцлоо. Тус Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтнүүд ялангуяа хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд харилцан ойлголцоход дохионы хэл мэдэхгүйн улмаас багагүй бэрхшээл учирдаг байна. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ч ойлголцоход хүндрэлтэй байдаг болохоор хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд тус дөхөм болгох үүднээс энэ удаагийн сургалтын эхлүүлсэн гэж зохион байгуулагчид нь онцлов.

       Гурван үе шаттай явагдах уг сургалтын зардлыг нь тус аймаг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас гаргаж, дохионы хэл сурах боломжийг нь бүрдүүлсэн аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%