Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нар аймгийн төвд ажиллаж байна

2015-05-07

       Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар 05 сарын 06-ны өдөр Чойбалсан хотноо Орон нутгийн өмчийн албаны сургалтад хамрагдсан билээ. Тэгвэл өнөөдөр сумдын Хурлын Нарийн бичгийн дарга нарт зориулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.

 

Уг сургалтаар Нарийн бичгийн дарга нар Төрийн архивыг нөхөн бүрдүүлэх арга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн стандартын шинэчлэл, Эхийн одонгийн материал бүрдүүлэлт, www.khural.mn нэгдсэн портал цахим хуудас дахь сум тус бүрийн дэд цахим хуудсанд мэдээ, мэдээлэл байршуулах тухай зааварчилга авах юм. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэдээлэл, 2015 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон аймгийн 2015 оны төсвийн талаар мэдээлэл өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%