Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгч М.Бас-Эрдэнэ тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулав

2015-05-29

Хэрлэн сумын 3-р багийн ажлын алба, тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Бас-Эрдэнийн хамтаар Хүүхдийн баярт зориулсан арга хэмжээг баасан гарагт зохион байгууллаа. Сонгогдсон төлөөлөгч нь бүхий л баяр, тэмдэглэлт өдрүүд, хандив тусламжийн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцдогт нь тус багийн иргэд талархалтай байдаг байна. Энэ удаад ч мөн хүүхдийн баярын арга хэмжээг ивээн тэтгэж, 200 бэлэг гардуулж байгаа ажээ.  Хүүхдийн хөгжих эрхийг хамгаалах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор тус багийн ажлын албанаас хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдаан, дууны тэмцээн, гүйлтийн тэмцээн, дугуйн уралдааныг зохион байгууллаа. Хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцож, бэлэг авч нэгэн өдрийг хөөр баяр дүүрэн өнгөрүүлж буйдаа туйлын баяртай байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%