Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн дээд одон медалиар 10 иргэн шагнууллаа

2015-05-30

       Найрамдлаар овоглосон Дархан хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж, салбар салбартаа үнэлэгдсэн шилдэг иргэд энэ өдөр /2015.05.29/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

         Дархан-Уул аймгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэддээ аймгийн ИТХ-ын Дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх нарын аймгийн удирдлагууд баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.

АЛТАН ГАДАС ОДОНГООР
1. Цэрэндорж Ууганцэцэг        Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
2. Лхасүрэн Хорлоо                  Дархан сумын 16 дугаар багийнөндөр настан
3. Даваасүрэн Цэрэнмягмар    Хонгор сумын иргэн, ахмад багш
4. Буянт Ючин                         Дархан сумын 16 багийн өндөр настан

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
1. Ваня Борхүү                          5 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч
2. Чимэд Дулмаа                        Дархан сумын 8 дугаар багийн иргэн
3. Жамц Наранчимэг                   Аймгийн ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч
4. Бүдрагчаа Наранцэцэг            УБТЗ-ын Зүүн хараа худалдааны ангийн Салхит хэсгийн худалдагч, нярав        
5. Цэрэндорж Ханипа                 Хонгор сумын 14-р сургуулийн бага ангийн багш
6. Бямбасүрэн Энхжаргал           Шарын гол сумын 2 дугаар сургуулийн математикийн багш 
                                                
     Дарханыхаа 100-гаад мянган иргэдийг манлайлж, Монгол Улсын  ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж, гэр бүл, үр хүүхэд, хамт олноо баярлуулсан нийт шагналтнууддаа Дархан-Уул аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдээс дахин баяр хүргье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%