Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2015-06-09

               Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 09-ний өдөр хуралдлаа. Хурлаар аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай хэлэлцэв. 12 дугаар  хуралдааныг 6-р сарын 29-ны өдөр буюу даваа гарагт хуралдуулахаар товлолоо. Мөн бусад асуудлын хүрээнд П.Мөнхтөр Тэргүүлэгчийн санал оруулсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д аймгийн иргэд, ААН, компаниудыг давуу эрхтэйгээр оролцуулах тухай асуудлыг хэлэлцлээ. "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-д жилдээ 500 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийгдэж, бараа, ажил үйлчилгээ худалдан авдаг байна. Туслан гүйцэтгэгч 40 гаруй компани ажилладаг аж. Эдгээрт аймгийн иргэд, ААН, компаниудыг олноор хамруулснаар орон нутаг, ард иргэдэд ирэх үр өгөөж нь ихэснэ. Үүний тулд аймаг, орон нутгаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авах талаар хэлэлцлээ. Тэргүүлэгчид орон нутгийн иргэд, ААН, компаниудыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д давуу эрхтэйгээр оролцуулах тухай тогтоол гарган, аймгийн Засаг даргад үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%