Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт-2015” боллоо

2015-06-15

       Дорнод аймаг, ӨМӨЗО-ны “Хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт-2015” арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт "Еаст палас" цогцолборт зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад Дорнод аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 40 гаруй  ААН, байгууллага, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХАҮТ, 20 ААН, компанийн төлөөлөгчид оролцлоо. ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчид Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, барилга болон бусад салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Хятадын талаас газар тариалан, барилгын материал үйлдвэрлэл чиглэлээр хамтран ажиллах боломжтой төслүүдийг танилцуулсан бол манай аймгийн зүгээс газар тариалан, хадлан тэжээл, хилийн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Чуулга уулзалтын үеэр 2 талын зарим аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.  

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%