Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай албан бичгийг хүргүүлэв

2015-06-16

СУМДЫН ЗАСАГ ДАРГА , “ДДЦС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “ДСЦТС” ХХК, “ДАРХАН-УС СУВАГ” ХК, СӨХ-Д, НААҮГ-ЫН ДАРГА НАРТ


   Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан дараах чиглэл хүргүүлж байна.

Нэг. Цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, түлш эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагын урсгал болон их засварын ажил, үндсэн болон туслах тоноглолын засвар, зохион байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, засварын хугацаанд ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй байх,

Хоёр. Аж ахуй, нэгж, байгууллага, орон сууцнуудад үзлэг хийж орц хонгилын хаалга, цонхны битүүмжлэлийг сайжруулан дулааны алдагдлыг багасгах,

Гурав. Сумын халаалтын зуух, дулааны эх үүсвэрүүд, усан хангамж, цахилгааны шугам, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангасан байдалд хариуцсан байгууллагуудаар үзлэг шалгалт хийлгэх, засварын ажлыг чанартай гүйцэтгэх,

Дөрөв. Өвлийн түлшний  хэрэгцээг төрөл хэмжээгээр тооцон гаргаж, нөөцлөн бэлтгэх,

Тав. Сумдад хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэн төлөвлөсөн хугацаанд чанартай хийлгэж гүйцэтгэлд хяналт тавих,

Зургаа. Мал сүргийг урьдчилан сэргийлэх тарилга, туулга хийх, намрын ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг графикт хугацаанд нь хийж ургац хураалтын ажлыг богино хугацаанд дуусгах

Энэхүү чиглэлийн мөрөөр байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэл хангах, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тооцох, ажлын хэсгийг байгуулах, өрх бүрийг бүрэн хамруулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган дүгнэж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс үүрэг болгосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%