Монгол улсаас хөдөө орон нутагт теле хяналтын системийг анх удаа нэвтрүүлжээ. Иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах шаардлагтай тохиолдолд нэгдсэн удирдлагаар шуурхай хангах зорилгоор 2010 онд тус хяналтын нэгдсэн системийг ашиглалтад оруулсан байна. Камерын систем нь 114 хотын хяналтын, 14 тусгай зориулалтын хяналтын камер , төрийн 86 байгууллагын шилэн кабелийн нэгдсэн сүлжээ, өгөгдөл хадгалах архивын төхөөрөмж GPS байршил тогтоох системтэй аж. Бүчонь хотын ИТХ-ын дарга КИМ МҮН ХУ хэлэхдээ “ Тус хотод хяналтын камерын үйлдвэртэй бөгөөд БНСУ-ын хотуудыг хяналтын камераар хангахад том үүрэгтэй ажилладаг гэв” . Аймгийн ЦГ-аас цаашид хяналтын камер болон алба хаагчдыг харилцан туршлага судлах талаар хамтран ажиллах хүсэлтэй илэрхийллээ.