Дархан сумын ИТХ-ын дарга Тогтохсайханы Тулгаа, БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Мүн Ху нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд улс төр, нийгэм ,эдийн засаг, соёлын талаар санал бодлоо солилцох, харилцан айлчлуулж шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн, төлөөлөгчдийг туршлага судлах цаашид хамтран ажиллах талаар найрамдалт харилцааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.