Дархан-Уул аймгийн Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 71 дүгээр зорилтонд Авто замын засвар үйлчилгээг тогтмол хийж, шаардлагатай чиглэлүүдэд шинээр авто зам барина гэж заасан байдаг. Тэгвэл энэхүү зорилтыг биелүүлж иргэдийнхээ ая тухтай амар тайван орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс өнгөрсөн 2014 оноос эхлэн Дархан сумын 8-12, 15-р багуудыг холбосон 16 тэрбум төгрөгийн нийт төсөвт өртөг бүхий 8 км авто зам барих ажлын эхлэл болох 6.3 тэрбум төсөвт өртөг бүхий 2.4 км авто замын ажлыг эхлүүлэхээр болж авто замын зураг төсвийг 47.0 сая.төгрөгийн өртөгөөр “Гео зураглал” ХХК-иар гүйцэтгүүлэн тендерийг зарлаж “Өсөх урам” компани шалгаран ажлаа гүйцэтгэж байна.
Дархан сумын 11,12,13 дугаар хорооллын авто замыг, зурагтын толгой давуулж шинэ Дархантай холбох 8 км замын эхлэл болсон 2,4 км авто замын ажлыг санхүүжүүлэхдээ аймгийн удирдлагууд улсаас ямар нэгэн хөрөнгө мөнгөний татаас авалгүйгээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн хийж байгаагаараа ач холбогдолтой юм. Учир нь өөрсдийн хэмнэсэн зардалаа зөв зүйлд тэр тусмаа иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэдний саналын дагуу ийнхүү 2 дарханыг холбосон замын хучилт өнөөдрөөс эхэллээ.