
Үүний хүрээнд энэ жил л гэхэд Дархан суманд улсын төсвөөр 2 цэцэрлэг баригдан ашиглалтанд орсон бол өнгөрсөн онд 4 цэцэрлэгт 10 гаруй салбар болон шинэ бүлгүүд нээгдэн нийт 700 гаруй хүүхдийг шинээр нэмж цэцэрлэгт хамруулжээ.
Тэгвэл өнөөдөр мөн 12-р цэцэрлэгт нэг шинэ бүлэг нээгдлээ. Бүлгийн засвар тохижилтын ажилд нийт 17 сая төгрөг зарцуулагдсан байна. Цэцэрлэгийнхэн эцэг эхчүүдийн хадиваар засварын ажилаа 100 хувь хийсэн бол БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар ширээ сандал, хувцасны шкаф, өлгүүртэй болсон аж.
Харин 35 хүүхдийн унтах цагаан хэрэглэл, гудас болон шалны дрож гээд нийт 2 сая гаруй төгрөгийн өртөг бүхий зөөлөн эдлэлийг Дархан сумын ЗДТГ-аас дэмжлэг болгон авч өгчээ.Энэ цэцэрлэгт 2014 онд нээгдсэн 2 бүлэгт ч мөн сумын захиргаанаас дэмжлэг үзүүлж байсан юм.

