Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хүн ам орон сууцны завсарын тооллого" 70 хувьтай байна

2015-10-14

   Үндэсний Статистикийн Хорооноос хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, үнэн зөв, бодитой байдлыг хангасан онлайн санг бүрдүүлэн явуулж байна.Хүн амын шилжилт хөдөлгөөн, төрөлт, боловсролын түвшин зэрэг мэдээлэлд байнгын өөрчлөлт хийгдэж байдаг учраас онлайн системийг нэвтрүүлснээр тухай бүр өөрчлөлтийг тусгах боломж бүрдэж байна.

   Монгол Улсын иргэн Үндэсний статистикийн хорооны http://e-registration.nso.mn/webвэбсайтад зочилж, өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж, баталгаажуулна. 

   Ийнхүү иргэн бүр өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээллээ баталгаажуулж, онлайн санд бүртгүүлснээр засаг захиргааны бүх нэгжийн түвшинд нэгдсэн нэг сантай шууд холбогдож мэдээлэл шуурхай, үнэн зөв, бүрэн, давхардалгүй байх зэрэг нөхцөлийг нэгэн зэрэг бүрдүүлж байна. Түүнчлэн өрх, хүн амын олон төрлийн статистикийн мэдээлэл гаргах суурь мэдээлэл болж байна.

   Хүн ам, өрхийн талаарх суурь мэдээлэлд тулгуурлан иргэд ам бүлийн тодохройлолтоо цахимаар авах, төрийн байгууллагууд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, барилга орон сууцны төлөвлөлт хийх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа хуулийн хүрээнд ашиглах боломж бүрдэж байгааг аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэнпунцаг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%