Дархан хотын 54 жилийн ойн баярын үеэр “Болд Дархан Хөгжил” сангаас ахмадын хороонд 33 хүний суудалтай том аврын автобусыг хүлээлгэн өглөө. Тус сан 2012 онд байгуулагдсан бөгөөд 1980-1990 онуудад Дархан хотын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Болд даргын үр хүүхдүүд тус санг байгуулж, хотын хөгжлийн төлөө ажиллаж байна. Уг сангийн тэргүүн Болдын Цэнгэл 10 сарын 7-ны өдөр аймгийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж уулзсан байна.Уулзалтын үеэр аймгийн ахмадын хорооны дарга Д.Энхтайван тулгамдсан асуудлыг танилцуусан байна. Аймгийн хэмжээнд 8951 өндөр настан аж төрж байгаагаас Дархан суманд 6000 орчим ахмадтай гэсэн тоон мэдээлэл бий. Аймгийн ахмадын хорооноос уг автобусыг хөдөө сумдад ажиллах , агаар салхинд гарах зорилгоор графикийн дагуу ашиглана гэж аймгийн ахмадын хорооны дарга Д.Энхтайван хэлэв.