
Эх хүүхдийн биеийн байдал сайн гэж тус тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Сэлэнгэ хэлэв. Аймгийн Засаг дарга А.Энхболд амаржсан эхчүүд болон шинээр мэндэлсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуудан өгч, Дархан хотынхоо нэр алдрыг дуурсгасан иргэн болохыг ерөөлөө. Түүнчлэн аймгийн Засаг дарга төрөх тасагт ажиллах үеэр 2015.10.12-ны өдөр мэндэлсэн хоёр ихэр хүү,охины ээжид хүндэтгэл үзүүлэв.