Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэлтэс агентлагийн дарга нарын хурал болов

2015-10-26

Сар бүрийн сүүлээр хуралддаг Хэлтэс агентлагийн дарга нарын хурал болов. Тус хурлаар 10 дугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлаа агентлагийн дарга нар тайлагнав. Аймгийн ЗДТГ-ын эрхлэх хүрээний агентлагуудын 10 дугаар сарын ажлууд хэвийн явагдаж байна. Сангийн яамнаас төрийн байгууллагуудын цалин, нийгмийн даатгалаас бусад гүйлгээг түр хязгаарласантай холбогдуулан зарим нэгэн санхүүжилт хийгдэхгүй байгааг агентлагийн удирдлагууд хэлэв. Хурлын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Нийслэл хотод туршлага судлаж ирсэн мэдээллийг танилцуулаад төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулах тэргүүн туршлагыг Дархан хотод хэрэгжүүлнэ гэдгийг онцлов. Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Энхболд: “ Төрийн ажлыг сэтгэл гаргаж хий, Албан бичиг цаас хэн нэгэн дарга руу цохож суухаа болих хэрэгтэй. Албан тасалгааны цонхоор бус хотын гудамжаар алхаж тухайн хариуцсан ажлаа хэрхэн явагдаж байгааг газар дээр нь очиж танилц гэсэн үүрэг чиглэлийг хэлтэс агентлагийн дарга нарт өгөв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%