Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хабитат хорооллын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 70 хувьтай байна

2015-10-28

  Аймгийн Засаг дарга 2015 онд Дархан-Уул аймагт хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр Дархан сумын 15 дугаар баг, Хабитат хорооллын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлийг үзэв. 

  Тус цэцэрлэг анх УГТЭШХ-ийн хажууд шав тавьсан бол өнөөдрийн байдлаар байршил нь өөрчлөгдөж, Хүслийн хотхоны зүүн талд цэцэрлэг баригдаж эхэлсэн байна. 

 Тус цэцэрлэгийн байршил бүсчлэлийн дотор өөрчлөгдсөн учраас төлөвлөлт алдагдаж Мангиртаас холдсон зүйл байхгүй гэдгийг ерөнхий архитектор Д.Элдэвсайхан хэлэв. 

 Хабитат хороололын хүүхдүүд хотын төв рүү буюу шинэ хороололын цэцэрлэг, сургуульд хамрагддаг. Уг цэцэрлэгийн хуучин байршилд дэд бүтцийн асуудал шийдэгдэх үед дахин шинээр 100 хүүхдийн цэцэрлэг барихаар зураг төсөв хийгджээ. 

  Мангирт, Хабитат чиглэлийн хүүхдүүдэд зориулсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Жинсийн орой” компани тендерт шалгарч ажлаа эхлүүлжээ. 

 12*33 хэмжээтэй 2 давхар цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 1 тэрбум төгрөгөөр барьж байна. Барилгын ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй. Тус цэцэрлэгийн барилгын ажил 2015 оны 9 дүгээр сарын 7 нд эхэлж, 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусна.

   Гүйцэтгэгч компанийнхан 12 дугаар сарын 5 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэж аймгийн Засаг даргад танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%