2015 оны 10 сард ахмад настангууддаа хүндэтгэл үзүүлж нэг өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийтдээ 83 ахмад настан оролцов. Энэ арга хэмжээний хүрээнд шатар, даам, хөзөр, дардас шидэх гэх мэт олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдав.