Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймагт Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн ажиллав

2015-11-05

   Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллав.

   Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн удирдлагууд, аймгийн хууль, хүчний байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэлтэй танилцав. 

   Аймгийн Прокурор П.Мөнхзулын мэдээлснээр: ШШГЕГ-ын харъяа жирийн дэглэмтэй хорих 445 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдах 197 ялтны 106 нь тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар, 91.в 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хамрагдсан байна. Үүнээс 126 ялтан шууд суллагдахаас хорих ангиас 119, баривчлах ял эдлүүлэх байрнаас 6, цагдан хорих байрны хүлээлгэнээс 1 ялтан суллагдах юм байна. 
    Шууд суллагдах ялтнуудын 31 нв Уб хтын, 44 нь Сэлэнгэ, 46 нь Дархан-Уул, 5 нь бусад аймгийн харъяалалтай байна. Харин Чанга дэглэмтэй 435 дугаар ангиас Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шууд суллагдах 30, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялаас хасагдаж суллагдах 23 бүгд 53 ялтан суллагдана. Нийт суллагдах ялтны 53 ялтаны 24 нь УБ хотын, Булганы 3, Орхоны 3, Дарханы 5, Сэлэнгэийн 4, бсуад нь өөр аймгийн харъяалалтай аж. 

    Аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох хувийн хэргийг хаах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ЦЕГ болон НХЖХАлбанаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу ажилласан байна.  Хорих ангиас хугацааны өмнө суллагдсан 25, хорих 435-р ангиас өршөөлд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтнуудыг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамрагдах талаар аймгийн НХҮХ, ТББ-тай хамтран сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсан талаар мэдээллээ.

   Дархан-Уул Сэлэнгэ аймгуудын шүүхүүдийн хэмжээнд хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хйисэн ажлаа танилцууллаа: Тухайлбал: Тус давж заалдах шатны шүүхийн ажиллагаанд 21 ялтанд холбогдох 16 хэрэг хянагдаж байгаагаагаас нийт өршөөлд хамрагдах боломжтой 19 ялтанд, хамрагдах боломжгүй 2 ялтаны хэргийг хяанж, 13 хэргийн шүүх хуралдаан товлогдсон байна.

     Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн ажиллаганад 45 хүнд холбогдох 39 хэрэг байгаагаас уг хуулийн хүрээнд нийт өршөөлд хамрагдах боломжтой 44 шүүгдэгч, хамрагдах боломжгүй байж болох 1 шүүгдэгчийн хэрэг байгаа гэнэ. Энэ мэтчлэн хүчний байгууллагууд тус бүрдээ хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой хийж хийж байгаа ажлуудаа танилцуулж, харилцан санал солилцлоо. 

    Дархан-Уул аймгийн хувьд Өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх, түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангах асуудалд орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг чиглүүлсэн. Суллагдаж байгаа хүмүүсийн дунд орон гэргүй очих газаргүй хүн байхгүй бүгд гэрийн хаягтай, тосож авах ар гэр, асран хамгаалагч нар бий гэдгийг онцолж байв.  

   Дашрамд мэдээллэхэд:  
   Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдснаар:
1.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 3 зүйл ангийг нэмсэн:
       1/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/
       2/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/
       3/Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/ гэмт хэргийг нэмсэн.
2.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад 6 зүйл ангийг нэмсэн:
        1/Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/
        2/Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/
         3/Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/
         4/Хээл хахууль авах /Эрүүгийн хулийн 268 дугаар зүйл/
         5/Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйл/
         6/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%