Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2015-11-06

 Өнөөдөр /2015.11.06/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав. 


ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИЙГ ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖИВ

   Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд аймаг нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байдаг. Энэ дагуу аймгийн Засаг даргын орлогчоор Батбаярын Мөнхбатыг томилох саналтай байгаа албан бичгийг аймгийн Засаг дарга А.Энхболдоос ирүүлсэн байна. 

     Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд олонхийн саналаар дэмжив. 

Батбаярын МӨНХБАТ:1981 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 

БОЛОВСРОЛ

  • 1988 - 1998 Дархан-Уул аймаг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
  • 1998 - 2002 Улаанбаатар хот дахь Нийгэм эдийн засгийн  Тэнгэр дээд сургууль

ТУРШЛАГА

  • 2001 - 2002 Улаанбаатар хот Улаанбаатар импекс ХХК-ийн туслах нягтлан бодогч
  • 2003 - 2007 Дархан-Уул аймаг ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн
  • 2007 - 2013 “Дархан Төмөрлөг” ТӨХК-ийн нягтлан бодогч
  • 2012 оноос Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2013 оноос “Дархан Үйлдвэр Технологийн Парк” ОНӨҮХХК-ийн гүйцэтгэх захирал дарга

ХҮНДЭТ ИРГЭН ЦОЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ДЭМЖСЭНГҮЙ

    Дархан хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Дархан сумын 5 дугаар багийн иргэн, ахмад дайчин Дамчаа овогтой Цэрэндашыг аймгийн “Хүндэт иргэн” цол, тэмдгээр шагнах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд, хойшлууллаа.

   Дархан хот байгуулагдснаас хойшхи 54 жилийн хугацаанд “Хүндэт иргэн” цол, тэмдгийг нийт 19 хүнд олгосон байдаг юм. 

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ, ОДОН МЕДАЛЬД 13 ХҮНИЙ МАТЕРИАЛЫГ УЛАМЖЛАВ

     Аймгийн Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээл, идэвхи, зүтгэл гарган ажилласан 13 хүнийг Монгол улсын цол одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин Монгол улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Тухайлбал: Гавъяат багш цолоор шагнуулахаар 18 дугаар сургуулийн математикийн багш Х.Батмөнх, Хүний гавъяат эмч цолоор шагнуулахаар Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн зөвлөх эмч Г.Эрдэнэ, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд 4 дүгээр  сургуулийн багш хөгжлийн төвийн эрхлэгч Д.Ренчинмядаг, Од цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан нарын матеиалыг дэмжлээ. Мөн Алтан гадас одонгоор нийт 3 хүний, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 хүний материалыг хэлэлцэж дэмжлээ.

     Шагналд уламжлагдаж байгаа хүмүүсийн материалыг зохи журмын дагуу бүрдүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг аймгийн ИТХ-ын даргад даалгав. 

ТОВЧ МЭДЭЭ:

“Дархан-Ус суваг” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав. Үүнтэй холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов. 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7, 13, Өргөө багуудын нөхөн сонгуулийг удирдан зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга аймгийн ИТХ-ын дэргэдэх орон нутгийн  өмчийн албаны дарга Д.Батсүх, гишүүн аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баасанжав нарыг чөлөөлж, Аймгийн  сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Ганболд, гишүүнээр аймгийн ИТХ-ын дэргэдэх орон нутгийн  өмчийн албаны дарга Д.Батсүх нарыг тус тус томиллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%