Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүүхдүүд "Мини парламент"-аа байгууллаа

2015-11-10

Дорнод аймгийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтсийн дэргэд хүүхдийн “Мини парламент” байгуулагдсан байна.

Сурагчдын төлөөлөл болж сонгогдсон манлайлагч хүүхдүүдийг аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр хүүхдүүд хурлын үйл ажиллагааны талаар сонирхсон асуултуудаа асууж санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

ИТХ-ын даргын зүгээс хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн талаархи асуудалд түлхүү анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөлөө.

Хүүхдүүд өөрсөддөө тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой хийгээд нэн тэргүүнд тэд “Хүүхдийн ордон”-той болох саналтай байгаагаа ярьж байсан юм.

Цаашдаа тэд хүүхэд багачуудад чиглэгдсэн олон чухал санааг хэлэлцэн 7 хоног бүр тогтмол хуралдахаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%