Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХурал, ЗДТГ-ын албан ёсны сайтууд Монголын Сайтын Холбоонд нэгдлээ

2015-11-17

МОСАХ-аас санаачлан өнгөрсөн бямба гарагт “Орон нутгийн сайтуудын чуулган” уулзалтыг Улаанбаатар хотноо Сити дээд сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд нийслэл хотоос 800-1600 км алслагдсан Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймаг тэргүүтэй Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Дорноговь  гэсэн нэр бүхий 15 аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хувийн хэвшлийн сайтуудын  нийт 50 гаруй сэтгүүлч админууд нэгэн дор чууллаа.

Монголын сайтын холбооноос орон нутгын чуулганд ирж оролцсон орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нарыг зочид буудалд байршуулан хүлээн авч чуулганд оролцохтой холбоотой бүхий л зардлыг нь гарган ажиллажээ.

12243078_1910548702504290_5784342060178888245_n

Орон нутгийн сайтуудын чуулганы үдээс өмнөх хуралдаан ийнхүү сургалт явуулах, мэдээлэл өгөх байдлаар үргэлжилсэн бол  үдийн хоолны дараа  Орон нутгийн сайтуудын төлөөлөгчид  вэб сайтын үйл ажиллагаа хөдөө орон нутагт эрхлэн явуулахад тулгамддаг асуудлаа МОСАХ-ныхонтой болон өөр хоорондоо хэлэлцэн санал бодлоо солилцжээ. Чуулганы төгсгөлд  МОСАХ-оос гаргасан Орон нутгийн сайтуудын хороог МОСАХ-ны дэргэд байгуулах асуудлыг төлөөлөгчид 100 хувь дэмжин зохион байгуулалтанд орж, нэр дэвшүүлэлт, санал хураалт явагдсанаар МОСАХ-ны Орон нутаг хариуцсан  хорооны даргаар Орхон аймгийн www.erdenetinfo.mn сайтын  эрхлэгч Б.Цэрэнсодном сонгогдсон бол ажлын албанд Д.Улаанхүүхэн /www.suhbaatar.mn/, Б.Отгонбавуу /www.dornodmedee.mn/, С.Буянхишиг /www.khentii.gov.mn/, Ж.Энхбаатар /www.ekhoron.mn/  нарын  хүмүүс багтжээ.

Чуулганд  хүрэлцэн ирсэн  орон нутгийн сайтуудын сэтгүүлч, админ, хэвлэл мэдээллийн ажилтнуудад МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг мэндчилгээ дэвшүүлэн үг хэлжээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаан орон нутгаас ирсэн сайтуудын төлөөлөгчид өөр хоорондоо танилцахаас эхлээд дараагаар нь орон нутгийн сайтуудад хэрэгцээтэй мэдээлэл өгөх илтгэлийг хэлэлцүүлсэн юм.


Хөдөө орон нутгийн төлөөлөгчдийн хувьд тэднийг ийнхүү нийслэл хотод анх удаа урьж ирүүлэн сургалт явуулж, мэдээллээр ханган, тулгамдсан асуудлыг сонсон, орон нутгийн мэдээ мэдээллийг төвийн сайтуудаар дэмжин түгээх боломжийг олгож байгаа Монголын Сайтын Холбооны  хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 


Чуулганы төгсгөлд Орон нутгийн сайтуудын төлөөлөгчдийг МОСАХ-ны гишүүнчлэлээр элсэх эрхийг нээлттэй үлдээсэнд орон нутгийн сайтуудаас 35 сайт МОСАХ-нд элсэх хүсэлтээ гаргаснаас 25 сайт нь хувийн хэвшлийн, 15 сайт  нь орон нутгийн  төрийн захиргааны  ….gov.mn сайт  байсан юм. Чуулганы арга хэмжээ орой нь хүндэтгэлийн хүлээн авалт болсноор өндөрлөсөн юм.Хэлэлцэгдсэн илтгэлүүдээс МОСАХ-ны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайханы “Цахим орчин дахь сэтгүүлчийн ёс зүйн асуудал”,  “isSS” ХХК-ийн захирал Ж.Нямбаярын  “Сайтын программ хангамж ба техник технологийн талаарх зарим асуудал”,  Амжилт.ком сайтын захирал Ж.Шижирийн  “Social Маркетинг буюу Facebook, twitter-т өөрийн хуудсыг хөгжүүлэх нь”, Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч С.Ганзоригийн  “Цахим орчин дахь Оюуны өмчийн асуудал” сэдэвтэй илтгэлүүд нь оролцогчдын сонирхолыг татаж,  төлөөлөгчдийн олон асуултанд “дарагдаж” байлаа.

Хөдөө орон нутгийн сайтуудаар Монголын Сайтын Холбоо гишүүнчлэлийн хүрээгээ  өргөтгөснөөр  МОСАХ-ны гишүүн сайтуудын тоо  ийнхүү  200 хүрсэн байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%