Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы сургуулиудад “Шилэн сургууль” програмыг нэвтрүүлнэ

2015-11-17

   Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар төрийн өмчийн ЕБСургуулиудад “Шилэн сургууль” програмыг нэвтрүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 2-4 сургуулийг сонгож, уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. “НОБУ” компани Нийслэлийн 115 дугаар сургуульд Шилэн сургууль програмыг амжилттай нэвтрүүлж, багш, эцэг эхчүүдийн талархалыг хүлээсэн байна.

  Уг програм нь сургууль, багш, эцэг эх асран хамгаалагчийн хооронд мэдээлэл солилцох, хүүхдийн талаарх ойлголтыг нэг болгох асуулдыг  онлайн орчинд буюу дэвшилтэд технологиор шийдвэрлэснээрээ зөв шийдлийг бий болгосон гэж хэрэгжүүлэгч компанийнхан ярьж байна. 

   "Шилэн сургууль" програм хангамжийн талаар аймгийн төрийн өмчийн ЕБС-ийн захиралуудад мэдээлэл өгөх уулзалтыг ЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр /2015.11.17/ зохион байгууллаа.

   Багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед уг програмыг ашигласнаар цаг тухай бүрт оруулсан мэдээллийг тухайн агшинд эцэг эх асран хамгаалагч нар шууд харах боломжтой. Түүнчлэн багшийн үйл ажиллагааг хялбар болгосноор сурагчдад зарцуулах цаг боломж нээгдэнэ. Мөн цаг тухай бүр мэдээлэл авснаар эцэг эх, асран хамгаалагч нар ч хүүхэдтэйгээ ямар асуудлаар ярилцах, юунд анхаарал хандуулахаа мэдэх зэрэг давуу талуудтайг танилцуулав. 

   Энэ төрлийн програм хангамж нь Япон, Солонгос, Америк, Финланд зэрэг олон улсад туршигдан үр дүнгээ өгсөн систем юм байна. Зөвхөн багш, эцэг эх, саран хамгаалагчаас гадна багшаас сургалтын менежер, сургуулиас боловсролын газар цаашилбал боловсролын газраас БСШУ яаманд мэдээлэл солилцох ажил ч автомат болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%