
Монгол улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүрт зөөврийн компьютерийг түгээж байгаа юм .Улс даяар 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийг ЕБС-дын компьютерийн лаборатори бүрт олгож байна. Үүнээс Дархан-Уул аймагт багшийн 848 ширхэг, сургуулиудын компьютерийн лабораториудад 334 нийт 1182 ширхэг зөөврийн компьютер хуваарилагдсан байна. ”Багш бүрт зөөврийн компьютер” олгох нээлтийн үйл ажиллагаа Залуучууд теартын их танхимд боллоо.Нээлтэд БСГ-ын дарга Б.Ганчулуун аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар,НХХ-ийн дарга Д.Тунгалаг-тамир нар оролцов. Уг компьютерыг 2015-2016 оны хичээлийн жилд шинээр ажилд орсон багш нарт компьютер олгогдохгүй юм байна.
