Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний
ирээдүй болсон 18 нас хүртэлх иргэдийн эрхийг хамгаалах тухай хүсэл зориг,
алсын хараагаа нэгтгэн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн
тухай конвенцийг баталсан билээ.
Өдгөө дэлхийн194 улс соёрхон баталж
хэрэгжүүлж байгаа уг конвенци нь дэлхий дээр хамгийн олон орон хүлээн зөвшөөрч
нэгдсэн эрх зүйн баримт бичиг болжээ.
"Хүүхдийн эрхийн тухай конвенци нь хүүхэд бүрийн эрхийг хамгаалах
тухай дэлхийн бүх улс үндэстний хамтын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөдМанай
улс 1990 онд хүүхдийн эрхийн тухай конвенцэд нэгдэн орсон юм.
Хүүхэд бол бидний ирээдүй тул хүүхдийг хөгжүүлснээр нийгэм эргээд түүний
ашиг тусыг хүртэнэ. Тиймээс бид хүүхдийн эрхийг хамгаалж хөгжүүлэх асуудлыг хөгжлийн
зорилго бүрдээ бүрэн дүүрэн тусгах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэв.
Монгол Улс нь Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэн эхний таван орны нэг
бөгөөд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг болон Хүүхдийг худалдах,
хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчилахын эсрэг нэмэлт протоколыг тус
тус соёрхон баталсан ба Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколд 2013
онд гарын үсэг зурсан байна.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн
хэлтсээс хүүхэд, иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа, хөгжлийн
хөтөлбөр, нээлттэй өдөрлөг, телевизийн хүүхдийн эрхийн
нэвтрүүлэг хийх олон ажлуудын тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.