Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Энэрэл цогцолбор сургуульд хөрөнгө оруулна

2015-11-26

Аймгийн Засаг дарга А.Энхболдын урилгаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд энэ сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.  Тэрээр манай аймагт ирсэн даруйд аймгийн Засаг даргын хамтаар Энэрэл цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургууль нь 1980 онд 500 хүүхдийн багтаамжтай тусгай хэрэгцээт боловсрол олгох анги танхим, дотуур байртайгаар ашиглалтанд орсон. 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч суурь боловсролыг эзэмшүүлж 1999 оны хичээлийн жилээс эхлэн ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай “Энэрэл” цогцолбор сургууль болсон. Одоогоор 13 бүлэг, 209 сурагч, 40 багш ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Сургуулийн дотуур байр 86 хүүхэдтэй, тусгай бүлэгт 31 сурагч хичээллэж байна. 

Тус сургуульд тулгамдаад буй нийт 33 асуудлыг эрэмблэсэн гэж захирал Б.Ганбаяр танилцууллаа. Тухайлбал Тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлэгт сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байгаагийн дээр кабинетийг стандартад нийцүүлэн тохижуулах шаардлагатай байгаа аж. Мөн сургуулийн шат зориулалтын бус хийгдсэнээс үүдэж хүүхдүүд унаж бэртэх эрсдэл өндөр байгааг үзүүллээ. Мөн сургуулийн биеийн тамрын заал цанд цохигдсноы улмаас тааз, шаланд нөлөөлсөн байна. Сан техникийн завсарыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа ба одоогоор зарим ангиуд халдаггүй байна. Дээрхи тулгамдсан асуудлууд, тусгай хэрэгцээт хүүхдүүд л зөвхөн суралцдаг гэсэн өрөөсгөл ойлголтоос үүдэж тус сургуульд суралцах суралцагчдын тоо харьцангуй цөөн байдаг байна. Иймд тус сургуульд тулгамдаж буй асуудлуудыг хэсэгчлэн засч, ганц хоёр жилийн настай ажил хийх бус цогцоор нь шийдэхэд туслана гэж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд амаллаа.

Тэрээр 2006-2009 онуудад Дархан төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байх үедээ Энэрэл цогцолбор сургуулийн дутууг нь нөхөж, илүүг санаачилж хамтран ажиллаж хөрөнгө оруулалтууд олныг хийж байсан түүхтэй юм байна. Иймд том харж төсөл боловсруулж, төсөв төлөвлөгөө гаргаж танилцуулахыг сургуулийн удирдлагуудаас хүслээ. 

Үүний зэрэгцээ аймгийн Засаг даргын санаачилгаар сургууль, багш, эцэг эх асран хамгаалагчийн хооронд мэдээлэл солилцох, хүүхдийн талаарх ойлголтыг нэг болгох асуудлыг онлайн орчинд буюу дэвшилтэд технологиор шийдвэрлэх Шилэн сургууль програмыг Энэрэл сургуульд нэвтрүүлнэ. Багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед уг програмыг ашигласнаар цаг тухай бүрт оруулсан мэдээллийг тухайн агшинд эцэг эх асран хамгаалагч нар шууд харах боломжтой болох юм. Шилэн сургуулийн программ нэвтрүүлэх ажлыг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд дэмжин ажиллана гэв. 

Шилэн сургууль программыг төрийн өмчийн 10 гаруй ЕБСургуулиудад нэвтрүүлнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%