Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СӨХ-ны эзэмшлийн шугам гэмтэж ус алджээ

2015-11-26

Хээтэй хорооллын 5.3 дугаар байрны шугамд гэмтэл гарчээ. Гэмтлийн улмаас тус байрны 1, 2 дугаар орцны айл өрхийн халаалт, дулааныг түр хугацаанд тасалсан байна. Уг байрны оршин суугчид СӨХ-ны даргыг ажил хийж чадаагүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж дундын эзэмлийн шугам хоолой эзэнгүйдсэн аж.


Хээтэй хороололын 5.3 дугаар байрны СӨХ-ны тараах шугамд гэмтэл гарч зоорин давхарт ус алдсан байв. Аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Захирагчийн ажлын албаны дарга Д.Батжаргал нар нөхцөл байдалтай газар дээр танилцав. 


Уг байрны СӨХ-ны тараах шугам болох 50 мм-ийн 6 метр урттай шугамыг даруй солих шаардлагатай гэж ДДС компанийн инженер М.Ариунболд хэлсэн юм. Орон сууцны байр ус алдаж удаан үргэлжлэх буюу 2 цагаас дээш хугацаанд байр хөлдөх аюултай гэв. 


    Аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат нэн даруй мэргэжлийн байгууллагуудад гэмтлийг засварлаж, айл өрхийн халаалтыг хэвийн горимд шилжүүлж ажиллах үүрэг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%