Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ хорооллын 5 дугаар байрны цэвэр усны шугамд гэмтэл гарчээ

2015-11-30

    Шинэ хорооллын 5 дугаар байрны ар талд цэвэр усны шугам гэмтсэн байна. Уг гэмтлийг “Дархан ус суваг” ХКомпанийн ажилтнууд энэ амралтын өдөр арилгасан боловч дахин орон сууцны шугам гэмтэж зоорин давхар ус алджээ. Одоогийн байдлаар шуурхай хэсэг ажиллаж байгаа боловч орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийн шатыг нураах шаардлага үүссэн байна. 
   "Дархан ус суваг" ХК-ийн ерөнхий инженер Ч.Удвал ярихдаа : ААНБ-ууд инженерийн шугам сүлжээний байгууллагаас газар доор ямар шугам хоолой байгаа эсэх талаар зөвшөөрөл авахгүй дураар барилга, хөрөнгө оруулалтууд хийж байна. Гэмтэл гарсан учраас бид гэмтлийг арилгах үүрэгтэй. Гэтэл иргэн, ААНБ-уудын эд хөрөнгөд халдсан асуудал дараа нь яригддаг учраас эзнийг нь иртэл ажиллагааг эхлүүлж чадахгүй хүлээж байна гэв. Цаашид инженерийн шугам сүлжээ байрлах газарт зөвшөөрөл олгох талд анхаарах хэрэгтэй гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%