Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Халаалт дулаанаа хангалтттай авч чадахгүй байгаа тухай зарим иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр албаныхан ажиллав

2015-11-30

   Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 70371313 дугаарт сүүлийн 3 сар иргэдээс ирсэн санал гомдлын талаас илүү хувийг халаалт дулаан доголдсонтой холбоотой асуудлууд эзэлж байна. Тиймээс иргэдийн гомдлын мөрөөр аймаг, сумын холбогдох мэргэжилтнүүд Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн албаны хүмүүстэй очиж уулзан асуудлыг танилцуулсан юм.

   ДДС ТӨХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын халаалт дулааныг хэвийн өгч байгаа. Зарим нэг засвар үйлчилгээтэй холбоотой асуудал гарсныг 10 дугаар сард бүрэн шийдвэрлэж дуусгасан гэлээ. "Иргэд зунаас эхлэн өвлийнхөө бэлтгэлийг хийж орон байрныхаа онгорхой цоорхойг нөхөж СӨХ-доо шаардлага тавин дундын эзэмшлийн шугам хоолойгоо засах ёстой. Гэтэл тэнгэр ниргэтэл сэтгэл амар гэгчээр явж байгаад гэнэт ухаан орсон мэт халаалт дулаан залгахтай зэрэгцэн асуудал үүсгэдэг" гэж Дарханы Дулааны Сүлжээ компанийн ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ хэлэв.

    Иргэдээс ирүүлж байгаа гомдол мэргэжлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй биш гэж дулааныхан үзлээ. Тиймээс өнөөдөр түр ажлын хэсэг гарган газар дээр нь байдал ямар байгаатай албаныхан танилцсан юм. Өргөө баг Өнгөт хорооллын 4-р байр, 5-р баг 20,7-р байрны гомдол гаргасан зарим айлуудаар ороход гэрийн дотор 18-аас илүү хэмтэй халаалт дулаан хэвийн байлаа.

    Муу л бол хойд талын бор овоохой гэгчээр иргэд бүх бурууг эрчим хүчний байгууллагууд руу чихдэг. Гэтэл цонх, хаалгаа дулаалж, СӨХ-ныхоо төлбөрийг барагдуулж засвар үйлчилгээгээ хийлгээгүйгээс зарим хүндрэл гарч түүндээ өөрсдийгөө үл буруутгаж энэ мэт хэл ам хийдэг байдал жил болгон гардаг нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж ДДС ТӨХК-ийхан хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%