“Монгол Улсын Мастер тогоочдын холбоо”-ноос эрхлэн тогооч
нарын ур чадварыг дээшлүүлж хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор
"Дархан-Уул аймгийн аварга тогооч-2015" тэмцээнийг зохион байгуулж
явуулсан байна.
Энэхүү тэмцээнд нийт 60 орчим тогооч үндсэн дөрвөн төрөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан оролцсоноос тэмцээний сургууль, цэцэрлэгийн мэргэжлийн тогооч нарын төрөлд Есдүгээр сургуулийн тогооч Б.Болдбаатар тэргүүн байр эзэлж алтан медаль, 10 дугаар цэцэрлэгийн тогооч С.Отгон удаалж мөнгөн медаль, 15 дугаар цэцэрлэгийн тогооч н.Оюунтунгалаг, 13 дугаар цэцэрлэгийн тогооч н.Мягмарсүрэн нар хүрэл медаль тус тус хүртсэн бол Хонгор сумын 16 дугаар цэцэрлэгийн тогооч н.Саранцэцэг тусгай байрыг эзэн болжээ.
Аймгийн
Тогоочдын Холбооны тэргүүлэгч н.Зунгарай:-“Манай холбоо тогоочдынхоо мэргэжлийн
ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ялангуяа нийтийн хоолны газруудад ажилладаг
тогоочдын дунд ийм тэмцээнийг байнга зохиож ирсэн гэв.