Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон улсын жишигт нийцэх хөл бөмбөгийн талбай байгуулахыг Тэргүүлэгчид дэмжив.

2015-12-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймагт Олон улсын жишигт нийцэх хөл бөмбөгийн талбай байгуулах тухай хэлэлцлээ.

Монголын хөл бөмбөгийн холбоо нь Азийн хөлбөмбөгийн “ФИФА” холбооны гишүүн учраас “GOAL” төсөл хэрэгжүүлэн өөрийн салбар, аймгуудын хөл бөмбөгийн холбооддоо Олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах дэмжлэгийг үзүүлдэг байна.

МХБХ-ны зүгээс Дархан-Уул аймагт хөлбөмбөгийн талбай байгуулах  газрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд олон улсын хэмжээнд хэрэгжиж буй  ФИФА- GOAL төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.Энэхүү төслийн санхүүжилт нь  300,000-500,000 ам\доллар юм.

Аймгийн хөлбөмбөгийн холбооноос БТСГ-ын арын талбайг стандартын хөлбөмбөгийн талбай болгох хүсэлтээ илэрхийлж байгаа юм.

Тэгвэл тус газрын асуудлыг  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцдэг учиртай. Энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн ирээдүй болсон хүүхэд залуусын эрүүл зөв хүмүүжил төлөвшилд, хөлбөмбөгийн спортын оруулах хувь нэмрийг харгалзан үзэж, хөлбөмбөгийн талбайн газрын асуудлыг дэмжих нь зүйтэй гэсэн санал гаргасныг Тэргүүлэгчид дэмжлээ.

Онцлох мэдээллийг дуулгахад Дархан-Уул аймгийн Хөлбөмбөгийн хөгжил болоод шигшээ багийн гаргасан амжилтуудаар улсын хэмжээнд нэгдүгээрт бичигдэн үнэлэгддэг байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%