Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөнгөлөлттэй зээл хуримтлалын бүлгүүдэд таатай нөхцөл бүрдүүлжээ

2015-12-18

 Дархан-Уул аймгийн хэмжээнд өрхийн жижиг үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор гар урлалын брэнд бүтээгдэхүүн хийж багагүй амжилт олж хөдөлмөрөө хоршин ажиллаж байгаа хүмүүс бол Дархан сумын "Дархан-Эв" нөхөрлөлийнхөн юм.

    Тус сумын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 19 хуримтлалын бүлэг бүртгэлтэй. Үүнээс идэвхтэй ажиллаж байгаа 10 бүлэг нь ийнхүү нөхөрлөл байгуулан ажиллаж байгаа юм байна. “Нөхөрлөл болсон манай бүлгийн гишүүд нийлээд 170 гаруй хүнтэй. Бид шүрэн эдлэл, эсгий урлал, оёдол, гутал, дарс, даршилсан ногооны үйлдвэрлэл явуулж байна.

   Манайх захиалга авч ажиллахаас гадна “Дархан зах”-д байрлах нэрийн лангуугаараа бүтээгдэхүүнээ борлуулж байна” гэж "Дархан-Эв" нөхөрлөлийн тэргүүн Н.Уранчимэг хэлэв.

   Энэ онд Дархан сумын "Сум хөгжүүлэх сан"-гаас нийт дөрвөн бүлэгт 20 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Нөхөрлөлийнхөн зээлээ хамтын шийдвэрээрээ зарцуулж бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг авсанаар бүлэг бүрийн гишүүд ажилтай болсон аж. Дархан сумын "Сум хөгжүүлэх сан"-гаас зээл авахаар энэ онд нийт 92 иргэн, аж ахуй нэгж, байгууллага төслөө ирүүлснээс хоёр удаагийн хурлаар 41 иргэн, аж ахуй нэгж шалгарч 393,5 сая төгрөгийн санхүүжилт авч, нийт 123 ажлын байр шинээр нэмэгдсэн гэж Дархан сумын ЗДТГ-ын “Хөтөлбөр, төсөл” хариуцсан Мэргэжилтэн Б.Болорчимэг ярилаа.

Эх сурвалж: Дархан сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%