Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016 оны дөрөвдүгээр сарын 01 нээс эхлэн “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн авто машиныг зөөвөрлөн шилжүүлнэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дахь заалт, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалыг 02 дугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын 3 дахь хэсгийн 3.2дахь заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дараах тогтоолын гаргалаа. Үүнд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх арга хэмжээг мөн түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэхээр боллоо.


            Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын жишгээр замын хөдөлгөөний зохих дүрэм журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийг тухайн байршлаас зөөж шилжүүлэх, хууль зөрчсөн жолооч энэ ажлыг хариуцсан ААНБ-д тодорхой төлбөр хураамж төлөх шийдвэр гарлаа. Түүнчлэн  түр саатуулах хашаа буюу бидний хэлж заншснаар “Журмын хашаа”-г хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх болж байна.


Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа/байр/-руу зөөж шилжүүлэх ажиллагааны төлбөрийн хэмжээ нэг удаад 55,000 төгрөг, харин тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа/байр/-ы төлбөр нь нэг хоногт машины овор хэмжээнээс шалтгаалж 3000-7500 төгрөг гэж тогтлоо.


Тээврийн хэрэгслийг аймгийн төвд зөөж шилжүүлэх гудамж зам,

хамрах хүрээ, үйлчлэх цаг

 

Гудамж замын нэр

 

Хамрах хүрээ

Цаг

1

Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос хойшоо Дархан сум 6-р баг Гэгээ хүнсний дэлгүүр хүртэлх зам

Зорчих хэсгийн 2 талын урсгал

байнга

2

Дархан сум 5 дугаар баг 18–ын буудлаас Өргөөгийн 4 замын уулзвар хүртэлх замын

Зорчих хэсгийн 2 талын урсгал

08.00-21.00 цагийн хооронд

3

Дархан сумын 14 дүгээр баг Хараагийн 4 замын уулзавараас Дархан-Номин худалдааны төвийн 4 замын уулзвар хүртэлх зам

Урд талын урсгал

08.00-21.00 цагийн хооронд

4

Дархан сум 11 дүгээр баг Олон улсын Худалдааны төвийн баруун талын төв зам

Хойш явах урсгал

08.00-21.00 цагийн хооронд

 

 

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа

/байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ

 

 

Нэг. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх

 

Зөөж шилжүүлэх хүрээ

Тоо

Төлбөрийн хэмжээ

Тайлбар

1

Аймгийн төвд 10 км дотор

1 удаа

55.000 төгрөг

10 км-ээс дээш бол 1 км тутам 1300-1600 төгрөгөөр нэмж тооцох

 

 

Хоёр. Түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр

 

Автомашины төрөл

Нэг хоногт

1

Том оврын автомашин, механизм

7.500 төгрөг

2

Суудлын автомашин

5.000 төгрөг

3

Мотоцикль

3.000 төгрөг

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан энэхүү тогтоол нь 2016 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгаас хуулийн хугацаанаас өмнө энэхүү шийдвэрийг олон нийтэд сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулах юм .

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%