Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Кодгүй тасалбараар үйлчилж байгаа байгууллагаас гомдлоо барагдуулж болно

2016-01-05

Энэ сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч урамшуулалд хамрагдах юм.  

Тухайлбал, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг хэвлэж өгөх мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэх үүрэгтэй.

Иргэдийн хувьд хамгийн эхлээдwww.ebarimt.mnсайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох аж. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь хүн/иргэн/ та энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгож байгаа НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм.

Ингээд Татварын ерөнхий газрын татвар төлөвлөлтөд үйлчлэх газрын дарга С.Орхон хэлэхдээ “ 2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан НӨАТ-ын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Иргэд хамгийн түрүүнwww.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Тухайн сайт руу оролгүй лавлах 1800-1288 дугаарын утас руу холбогдох тохиолдол их гарч байна. Бүх зааварчилгаа цахим хуудас дээр байгаа. Зааврын дагуу та тасалбарын дугаарыг оруулсны дараа систем дээр бүртгэгдээд хоёр хувийн буцаан авах худалдалт хийгдэнэ.

Сугалаанд орсон өдөр та ялах юм бол автоматаар таны урамшуулал таны дансанд шууд орох юм. Бага дүнтэй гүйлгээг автоматаар дансанд хийх учраас иргэд цахим сайтыг ашиглах шаардлагатай болж байгаа. Мөн иргэдээс QR кодтой хэсгийг асууж байна. Бүх аж ахуйн нэгжүүд QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө татварын албан ёсны баталгаажуулалт болж байгаа. Хэдийгээр QR код байхгүй ч гэсэн сугалааны дугаар байгаа бол албан ёсоор бүртгэгдэх юм байна.  Иргэдэд сугалаатай баримт олгоОГҮЙ ААН-үүдэд хуулийн дагуу Татварын байцаагчид арга хэмжээ авна.

Баримт өгөхгүй, алдаатай зөрүүтэй баримт олгож байгаа асуудал байх юм бол 1800-1288 утсанд хэлж, гомдлоо барагдуулах бүрэн боломжтой. 

Зах худалдааны төвд лангуугаар бизнес хийж байгаа иргэдийг бүртгүүлэх ажил 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийгдэнэ. Тэгэхээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зах, худалдааны төвөөр сугалаатай баримт олгогдоно. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой.

Эхний сугалаа энэ сарын 1-нээс -10-ны хооронд сугалаагаар энэ сарын 17-ны өдөр оролцоно. Мөн энэ сарын 20-ны өдрүүдийн /1.01-20/ баримтаар нэг сарын сүүлийн долоо хоногт сугалаанд оролцох боломжтой. 3, 4, 5 дугаар саруудад сард хоёр удаа сугалааг зохион байгуулахаар хуваарь гарсан байна.

Ямартай ч иргэд үйлчлүүлсэн газар бүртээ QR, бар код бүхий тасалбараа авч 30-100 сая төгрөгийн сугалаанд оролцож НӨАТ-аа улсаас буцаан авах боломжтой болж байгаа юм. Иргэд та бүхэн 1800-1288 утсанд хандан НӨАТ-ын буцаан олголт болон сугалааны талаар мэдээлэл авна уу. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%