Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДАД 572,1 ТН ӨВСИЙГ ХУВААРИЛНА

2016-01-07

Өнөөдөр/2016.01.07/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. 
Тус хурлаар Дархан-Уул аймгийн нутаг орчмын цасан бүрхүүлийн мэдээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн цаг үеийн мэдээлэл, МУ-ын Засгийн газрын “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 480 дугаар тогтоолтой танилцсан юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2517 айл өрхийн 704179 мянган мал өвөлжиж, хаваржихаар бэлтгэл хангасан байна. Үүнээс 1100 малчин өрх, 2408 мал бүхий өрх нийт 3508 өрх байна. Өөр аймгийн нутагт 348 айл өрхийн 77676 мал, өөрийн аймгийн бусад суманд 181 өрхийн 32036 мал өвөлжих төлөвлөгөөтэй байна.

Монгол улсын Засгийн газрын 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Аймаг 100 тонн өвс, 20 тонн малын тэжээл, Дархан сум өвс 40 тн, тэжээл 12 тн, Хонгор сум 100 тн өвс, Орхон сум 30 тн өвс, Шарын гол сум 40 тн өвс,10 тн малын тэжээл нийт 310 тн өвс, 42 тн тэжээл тус тус бэлтгэн нөөцлөсөн байна. 
Зуншлага муу байсан учир малчин болон мал бүхий иргэдийн өвс тэжээлийн бэлтгэл хангалтгүй байгаа учир мал төллөх хаваржих үед өвс тэжээлийн хүрэлцээ хүрэхгүй болж болзошгүй гэж дээрх хурлын үеэр салбар хариуцсан дарга нь онцолж байлаа. 
Мөн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаашид цасны зузаан нэмэгдэхэд нийт нутгаар цагаан зудархуу нөхцөл байдал үүсч болзошгүйг санууллаа. 
Иймд аймгийн онцгой комиссын хурлаар МУЗГ-ын 480 дугаар тогтоолын дагуу 572,1 тн өвсийг сумдад хуваарилах шийдвэрийг гаргаж, Улсын Онцгой Комисст хүсэлт хүргүүлэхээр боллоо. 

572 тонн өвсний 40 хувь болох 234 тонн буюу 11700 боодол өвсийг сумдад урьдчилсан байдлаар олгоно гэж тооцож байна.
ОБЕГ-аас өвс тэжээлийг малчдад хүргүүлэх тухай шийдвэр иртэл өвс, тэжээлийг сум, багийн төвд хүргэх ачаа тээвэр, шатахууны тооцоог гаргаж аймгийн Засаг даргад танилцуулахыг онцгой комиссын гишүүдэд даалгалаа. 
Улсын нөөцийн газраас өвс олгоход Аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ХХААГазар, ХБХэлтэс, МХГазар хамтран хяналт тавьж ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%