Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдлаа.

2016-01-12

Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдаж 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

            2016 онд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай”  хууль болон Улсын комиссоос гаргасан заавар зөвлөмжүүдийг сурталчлах, хэлмэгдэгсэдийн нэр төрийг сэргээх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх талаар тодорхой ажлуудыг  хийж гүйцэтгэх, хийсэн ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах, иргэдэд зөвлөмж өгөх талаар анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг комиссын гишүүдийн зүгээс гаргаж байв.

            Тус аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдаж нөхөн олговор авсан 351 иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс хэлмэгдэгсэдийн амьд сэрүүн байгаа үр хүүхэд, ач зээ нар болох 127 хүний судалгааг шинэчлэн гаргаж  Улсын комисст хүргүүлсэн байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%