Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

2016-01-12

Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах Эрх бүхий албан тушаалтнуудад /ЭБАТ/ зориулсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит семинарийг 2016 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Цонжинболдог  дахь “Чингис хааны хөшөөт цогцолбор”-т боллоо

            Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо тухайн оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй юм. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 110 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх үүднээс семинарийг зохион байгуулсан юм. 

Уг семинарт аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ахлах ажилтан /ЭБАТ/ Н.Буманцэцэг, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтэн /ЭБАТ/ Г.Энхсайхан нар оролцов.

Семинарийн үеэр мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем”-ийн ашиглалт, цахим бүрдүүлэлтийн талаар танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлэв. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцов. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%