Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Засгийн газрын Цахим хуралд өвөлжилтийн тухай мэдээллийг өгөв

2016-01-18

Засгийн газраас зохион байгуулдаг 21 аймгийн Цахим хурал өнөөдөр /2016.01.15/ боллоо. Цахим хуралд ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, аймгийн засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ нарын холбогдох албаныхан оролцож аймгийн өвөлжилт, цаг үеийн байдлыг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн мал бүхий өрхүүд нийт  бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 40 хувийг хэрэглээд байна. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд авч хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулж, алс хол өвөлжиж буй малчин, мал бүхий иргэдийн судалгаа,  оторт гарсан малын тоо толгойг гаргаж,  хаагдаж болзошгүй зам, давааны байршлыг аймгийн газрын кадастрын зурагт буулгах замаар зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттай авсан байна.

Мөн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ажил хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар гадаа талбайд 25000 тн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь өвлийн их ачааллын үеийн 15-20 хоногийн нөөц юм. Мөн Шинээр үнсэн сан барьж байгуулах ажлыг 2014 онд “Хотгор зам” ХХК тендерт шалгарч үнсэн сан барих ажлыг эхлүүлж 100 хувь гүйцэтгээд байна.  

"Дархан-Ус суваг" ХК-ийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 23 ажил тусгагдаж  нийт биелэлт 97.5 хувьтай байна. Түүнчлэн алслагдсан хөдөөгийн хүн амд  сумын эмнэлгүүд улирал тутам 2 удаа багаар явж эмнэлгийн анхан шатны  эмчийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Айл өрх тархмал байдалтай суурьшдаг (90-150 км) учир бүх айл өрхийг хамруулахад 9-14 өдөр шаардагддаг тухай ЭМГ-ын мэдээлэлд дурьдагдаж байлаа.

Одоогоор ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, соёлын байгууллагуудад өвөлжилт хүндэрсэн зүйлгүй сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зэрэг салбар бүр өвөлжилт, цаг үеийн байдлаа танилцууллаа.  

Ойрын үед хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа учраас орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах, хил залгаа аймаг, сумд мэдээллээ харилцан шуурхай солилцож,  зам арчилгаа, отроор өвөлжиж байгаа мал, малчин, Улаанбаатар хотруу тээвэр хийж байгаа машин техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, хүндрэл үүссэн тохиолдолд хүн хүч, техникийн тусламжийг бэлэн байлгахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт үүрэг болголоо.

Дархан-Уул аймгийн хувьд энэ сарын 16, 17-ны өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цас их орж, цасан шуурга шуурах нөхцөлд  Шарын гол сумын Номт, Буурт, Шивэрт, Булагт, Гахайт, Буянт, Наран,  Хонгор сумын  2 багийн нутаг, Дунд худаг, Аянга толгой зэрэг газруудад зам даваа хаагдаж болзошгүйг дээрх хурлын үеэр ус, цаг уур орчны шинжилгээний албанаас нийт иргэдэд анхааруулж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%