Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Адуу мал” брэндийг Европын зах зээлд гаргалаа

2016-01-25

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй төлөөлөл энэ сарын 16-нд  Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. “Дархан нэхий” компани жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас үйлдвэрлэж байна. Харьяа  гутлын үйлдвэр нь  жилд 500 мянган хос гутал зах зээлд нийлүүлсэн байна. Мөн “Адуу мал” брэндийг бий болгожээ. Тус компани Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж байна.  “Дархан нэхий” компани “Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна.  Харин хүүгийн төлбөр нь 2015 оны хоёрдугаар сараас төлөгдөж  эхэлжээ. Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ байгуулжээ. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч эхэлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%