Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан -Уул аймгийн Шарын гол суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна

2016-01-26

Дархан-Уул аймгийн Шарын гол  суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна. Энэ жил тус сумын хэмжээнд 86700 гаруй толгой мал өвөлжиж байна. Малчид 8326.3тн өвс, 1301 тн үйлдвэрийн тэжээл шаардлагатай байгаагаас 6750 тн өвс, 100 тн сүрэл, 800 тн үйлдвэрийн тэжээлийг  тус тус бэлтгэсэн байна. 

Мөн сумын аюулгүйн нөөц хадлан, тэжээл бэлтгэх даалгавраар 2000 боодол өвс, 10 тн тэжээл тус тус бэлтгэжээ. Бидэнд өгсөн мэдээллээр мал  төлөлтийн үеэр өвс,  тэжээлийн нөөц бэлтгэх шаардлага байгааг сумын удирдлагууд хэллээ. Шарын гол сум өвөлжилтийн бэлтгэл ажлаар 21 арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж, малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд тус сумын энэ жилийн өвөл­жилт хэвийн явагдаж байна. Шарын гол ТӨХК сумын нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дулааныг найдвартай ханган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%