Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн удирдлагууд Орхон сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

2016-02-05

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих,  малчдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд Орхон суманд /2016.02.03/ ажиллаа. Орхон сум энэ жил 37 мянга мал тоолуулсан бөгөөд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд мал бүхий 380 өрхөд улсын нөөцийн 3260 боодол өвсийг олголооМөн аймгийн Эрүүл мэндийн газраас Орхон сумын иргэдэд эмнэлэгийн анхан шатны үзлэг оношилгоог хийсэн юм.

Аймгийн удирдлагуудыг Орхон суманд ажиллах үеэр тус  сумын Засаг дарга Б.Батбаяр  тус сумын өвөлжилт хэвийн байгаа тухай мэдээллийг өгч, мөн 2016 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал 2016 онд Орхон суманд 86 айлын орон сууц, Хүлэмж, Камержуулалтын систем зэрэг томоохон ажлууд хийхээр төлөвлөсний нэг нь “Орхон Кластер” төсөл юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр Орхончууд нарийн ногоо, жимс жимсгэний үйлдвэртэй болох юм. Энэхүү төслийн бэлтгэл ажлын хүрээнд газрын төлөвлөлт, үйлдвэрлэлийн байршлыг нь тодорхойлж, холбогдох яамдад уламжилжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%