Дархан-Уул аймгийн Засаг даргын
санаачилгаар “АВАРГЫГ АЙМАГТАА БЭЛТГЭЕ” уриатай сар шинийн баярт зориулсан
Өсвөр үеийнхний барилдаан энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Спортын ордонд
боллоо. Өсвөр үеийнхний барилдаанд 5 насны ангиллаар 200
гаруй хүүхэд оролцож үзүүр түрүү булаалдсан юм.
Гал бичин жилийг угтсан Өсвөр үеийнхний
барилдааны 9 насны ангилалд ОИЦ сургуулийн сурагч Д.Ивээлбаяр, 1
дүгээр сургуулийн сурагч М.Цэнгүүл, 10-11 насанд ОИЦ сургуулийн сурагч
Т.Жанчивдорж, Жигүүр цогцолбор сургуулийн сурагч Г.Одсүрэн, 12-13 насны
ангилалд 18 дугаар сургуулийн сурагч Т.Төрболд, 9 дүгээр сургуулийн
сурагч Ч.Эрдэнэтулга, 14-15 насны ангилалд Жигүүр цогцолбор сургуулийн сурагчид
болох Д.Ариунболд, О.Сүлдхүү нар, 16-17
насанд Политехникийн коллежийн сурагч Н.Чиэенгүнбаатар, Жигүүр
цогцолбор сургуулийн сурагч Г.Ган-Очир нар тус бүрийн насны ангилалдаа
түрүүлж, үзүүрлэлээ. Энэ үеэр Биеийн тамирын багш нар болох Ж.Ганболд,
Б.Баярсайхан нарыг Найрамдлын Дархан цол тэмдгээр, Б.Түвшинбаяр, Б.Энхжаргал
нарыг Тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнав.
Цаашид “АВАРГЫГ АЙМАГТАА
БЭЛТГЭЕ” тэмцээн өсвөр үеийнхний дунд жил бүр Сар шинийн баярыг угтан уламжлал
болгон зохиогдох юм. Мөн тус тэмцээнийг аймгийн хэмжээнд “Зөв Монгол
хүүхэд”үндэсний хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Авьяас” хөтөлбөр, Монголын
үндэсний бөхийн холбооноос хэрэгжүүлж буй “Нутгийн салхи” зэрэг хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэх хүрээнд ЕБС-иудын дунд үндэсний бөхийн барилдааныг зохион
байгуулахаар болсон байна.