Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Дархан хотын тохижилтын өнөөгийн байдал, цаашдын арга зам” хэлэлцүүлэг боллоо

2016-02-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийтийн аж ахуй үйлчилгээний газартай хамтран “Дархан хотын тохижилтын өнөөгийн байдал, цаашдын арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт  аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, НААҮГ, Захирагчын ажлын алба, МХГ, ХХАА-н газар, БОАЖГ, УГТЭШХ, Дархан сумын багууд, СӨХ, Дархан-Ус суваг ТӨХК зэрэг байгууллагууд  болон 50 гаруй иргэд хамрагдсан юм. 
 Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр  хотын өнгө үзэжийг сайжруулах, ногоон байгууламж болон жишиг хорооллуудын бүтээн байгуулалтын арчлалт хамгаалалтыг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын тохижилтыг эзэнжүүлэх, мөн ААНбайгууллагуудын хашааны гадна хуримтлагдсан их хэмжээний хогийг арилгуулах, мөн гудамж талбайн хогийн савын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө. 
 Мөн дархан сумын мал бүхий иргэдийн мал хотын төвд ихээр орж ирдэг. Хотын төвд мал орж ирснээр ногоон байгууламж сүйтгэх, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, нөгөө талаас замын хөдөлгөөнд саад учруулах хүртэл эрсдэлтэйг иргэд хэлж байгаа юм. 
Тиймээс малаа хотын төврүү оруулахыг зогсоох, энэ шийдвэрийг биелүүлээгүй  мал бүхий иргэдийг торгох арга хэмжээг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ. 
Уг асуудлыг хариуцдаг аймгийн НААҮГ болон Дархан сумын ЗДТГ хамтран хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг сайжруулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанд түшиглэх нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%